chemistry

Бодлого 3

1.    500 мл уусмалдаа 9,8 гр фосфорын хүчил агуулсан уусмалын молийн концентрацийг ол. (0,2 м)

2.    0,1 молийн 200 мл натрийн карбонатын уусмалд хэдэн гр натрийн карбонат агуулагдах вэ. (2,1гр)

3.    300 гр усанд 42,6 гр натрийн сульфат уусгажээ. Үүссэн уусмалын нягт 1,12 г/мл бол молийн       концентрацийг ол.     (0,98 м)                                                                                                                    

4.    2 молийн натрийн гидроксидын 200 мл уусмалыг 300 мл усаар шингэлэх үед үүсэх уусмалын молийн концентрацийг тодорхойл.  (0,8 м)                                                                                             

5.    0,2 молийн уусмал бэлтгэхийн тулд 0,5 молийн 200 мл хүхрийн хүчлийн уусмалруу хэдий хэмжээний ус нэмэх вэ?   (300 мл)                                                                                             

6.    2 молийн 150 мл хүхрийн хүчлийн уусмалыг 4 молийн 350 мл хүхрийн хүчлийн уусмалтай холих үед үүсэх уусмалын молийн концентрацийг ол.  (3.4 м)                                                                       

7.    Хүхрийн хүчлийн 3 молийн 500 мл уусмал бэлтгэхийн тулд 98%-ийн (ρ=1,84 г/мл) хүхрийн хүчлийн уусмалаас хэдэн мл авах вэ? (81,5 мл)                                                                                       

8.    0,1 молийн 250 мл азот хүчлийн кальцийн уусмал бэлтгэхийн тулд  70%-ийн 1,5 г/мл нягттай азот хүчлийн кальцийн уусмалаас хэдэн мл авах вэ? (2 мл)                                                                         

9.    Хүхрийн хүчлийн 200 мл уусмалруу илүүдэл хэмжээний барийн хлоридын уусмал нэмжээ. Үүссэн тунадасыг угааж хатаасны дараа 1,165 гр байв. Анх авсан хүхрийн хүчлийн уусмалын молийн концентрацийг ол.   (0,025 м)                                                                                                       

10. 10 мл хүхрийн хүчлийн уусмалыг саармагжуулахын тулд 0,1 молийн 18 мл калийн гидроксидын уусмал нэмжээ. Энэ үед нэмсэн шүлт илүүджээ. Илүүдсэн шүлтийг саармагжуулахад 0,2 молийн 4 мл давсны хүчил зарцуулагдсан бол H2SO4-ийн уусмалын молийн концентрацийг ол.   (0,05 м)


Сэтгэгдэл үлдээх

18:42 , 2024-01-05 .. Бичсэн: зочин (зочин)
таны 8-р бодлогоны хариу 3.9 гараад бна та хариугаа хянаад өгөх боломжтой юу

21:17 , 2023-03-16 .. Бичсэн: Зочин
Уусмал

23:12 , 2022-10-18 .. Бичсэн: жайых (зочин)
сайн

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 26 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

bichleg
Гэрийн даалгавар
Цахим хичээл
Зөвлөгөө
Цахим хэрэглэгдэхүүн
Бие даалтын даалгавар
Зайн сургалтын хичээл

Сүүлийн бичлэгүүд

bolor toli
Архангай Мөрөн сум
Элсэн тасархай
Тайхар чулуу
Цахим хэрэглэгдэхүүн-2
Цахим хэрэглэгдэхүүн-1
Цахим хэрэглэгдэхүүн
Цахим хэрэглэгдэхүүн
Бодлого 3
Бодлого 2
Бодлого 1
зайн сургалт 2
Зайн сургалт 1
Цахим хичээл
elten jon

Найзууд




:-)
 
xaax